Улаанбаатар Гурил компани 20 жилийнхээ ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд “Өрх бүрд үйлдвэрийн үнээр” аяныг зохион байгуулж, стратегийн хүнс болох улаан буудайн гурилыг Монгол орон даяар үйлдвэрийн үнээр худалдаалсан билээ. Үргэлжлүүлэн хэрэглэгч, харилцагчдадаа зориулан “Бэлэгтэй гурил” хөтөлбөрийг зарлаж байна. Хэрэглэгч та бүхэн Улаанбаатар гурилаа худалдан аваад нэгж, шатахуун, гурилын хэрэглээний эрх, бэлэн мөнгө зэрэг гэнэтийн олон бэлгийн эзэн болоорой. Бид хөтөлбөрийн хүрээнд 2000 ширхэг бэлэгтэй гурил бэлдээд байна. Та өөрт ойр байрлах зах худалдааны төв, хүнсний дэлгүүр, супермаркетуудаас Улаанбаатар гурилаа худалдан аваарай.
Таван Богд Группийн төв байр, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар-36, Монгол улс
+976 9901 8826, +976 9904 3089
976-11-345225
ubf-sales@tavanbogd.com