“Улаанбаатар Гурил” ХХК нь шинэ ажилтныг сонгон шалгаруулахдаа НЭЭЛТТЭЙ бодлого баримталдаг бөгөөд эерэг хандлага, гал эрмэлзэл, ур чадвар бүхий хүн бүхэнд ажил олгохдоо таатай байдаг.
Бид нээлттэй зарласан бүх төрлийн ажлын байр, орон тоог олон нийтэд зарлан мэдээллэж, тухайн ажлын байруудад өргөдөл гаргах тэгш боломжийг ханган, тогтсон журмын дагуу сонгон шалгаруулалтыг шударга, ил тодоор явуулдаг.
(Та вебсайтнаас, эсвэл Таван Богд Группийн төв байранд ирж бөглөнө.)
(Хүний нөөцийн менежер 1-р шатны шалгаруулалтанд тэнцсэн хүн тус бүртэй)
(Албан тушаалын ажлын чиг үүрэг, онцлогоос хамаарч Асуудал шийдвэрлэх чадварын тест бөглүүлэх, Кейсэн дээр ажиллуулах, Тест авах, мэргэжлийн шалгалт авна)
(Харъяалагдах алба, хэлтсийн удирдах түвшний албан тушаалтан, менежер Тантай ярилцлага хийнэ)
(Таныг тэнцсэн эсэхийг шууд болон утсаар мэдэгдэх болно)